
Зуны амралтын хугацаа, чөлөөт цагийг нь зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудтай өдөр тутам сургалт зохион байгуулахын зэрэгцээ шинээр уртын дууны дугуйлан хичээллүүлж байна. Дугуйланг СТА Э.Болормаа долоо хоногийн 4 цагаар 10 хүүхдийг хамруулан хичээллүүлж байна.
Мөн “Шри шри” бясалгалын төвийн багш Баясгалан, Жаргалсайхан нарыг урьж нийт албан хаагч, хоригдогч хүүхдүүдийн дунд “Амьсгал, ус, авиа” сэдэвт бясалгалын хичээлийг өдрийн 1 цаг 30 минутын хугацаатайгаар хичээллүүлж эхлээд байна.
Ч.БОЛ