Барак Обамагийн захиргаа Ираны автын аж үйлдвэрийн эсрэг хориг арга хэмжээ авлаа. Эдгээр иран авто машинуудын талаар бид бараг мэдэхгүй. Гэтэл Иран автын үйлдвэрлэлээр дэлхийд 13 дугаарт бичигддэг ажээ.
Иранд машины үйлдвэрлэлтэй гэж манайхан бараг мэдэхгүй гэж болно. Гэтэл үйлдвэрийн энэ салбар нь улс орондоо чухалд ордог аж. Түүгээрч барахгүй энэ салбар нь нефть, байгалийн хийн дараа ордог ба жилийн төсвийн 10 хувийг бүрдүүлж өгдөг. Тэр нь Америкийн хориг тавих нэг шалтгаан аж.
Ираны автын аж үйлдвэр 1960 оны эхээр үүссэн ба тэр үед Ираны удирдлага энэ салбарын суурийг тавих зорилгоор барууны компаниудын мэргэжилтнүүдийг урьж эхэлжээ. Иранд Iran Khodro (өнөөгийн IKCO) компанийг 1962 онд байгуулсан ба тэр нь өнөөдөр ч ажиллаж байна. Жараад онуудын сүүлчээр үйлдвэрлэсэн анхны загвар нь Paykan («Сум») гэсэн седан байжээ. Анхны уг загварыг нь Rootes Arrow ба Hillman Hunter нэрээр Британийн Rootes Group гаргаж байсан марк байсан байна. Тэр машины бүх эд ангийг худалдан аваад Иранд авчран угсарч байжээ. Ираны үйлдвэрлэгчид ард түмэнд энгийн, олноор үйлдвэрлэх машин хэрэгтэй гээд ийм сонголт хийсэн байна. Далаад оны эхээр “Rootes Group” групп нь Peugeot-ын мэдэлд очоод Британид тэр машиныг үйлдвэрлэхээ зогссон бөгөөд хожим тэр нь Иранд шилжээд 2005 он хүртэл үйлдвэрлэгдэж иржээ.
Paykan загварыг үйлдвэрлэх хугацаанд түүнд өөрчлөлт бараг хийгдээгүй гэнэ. Седан жараад маш хоцрогдсон машин байсан ч түүнээсээ ихээхэн алдартай болсон байв гэж болох аж. Хэвлэлд бичсэнээр, эрэлт багатай гээд үйлдвэрлэл нь хаагдаагүй ба харин ч Paykan машины захиалга жилийн өмнөөс дүүрсэн байжээ. Үйлдвэрлэлийг зогсоосон шалтгаан нь машиныг дамжлагаас гаргахын тулд эрх баригчдын зүгээс компанид үзүүлсэн шахалт гэнэ. Тэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр хүртэл амлаж байжээ. Загвар нь аюулгүй байдлыг хангах талаар хэтэрхий аюултайгаас гадна орчиндоо экологийн муу нөлөөтэй байсан байна. Гэсэн хэдий ч Paykan загварын бааз дээр пикат загварыг үйлдвэрлэсээр байна.
Iran Khodro компанийн дараагийн загварууд нь Францын Peugeot эсвэл Renault компаниудын бүтээмжтэй холбоотой. Өнөөгийн үйлдвэрлэлийн гол чиглэл нь Европт 1987- 1997 онуудад үйлдвэрлэгдэж байсан Peugeot 405 седан болж байгаа. Иран өөрөө уг машины рестайлингийг хийгээд Pars буюу Persia гэж нэрлэсэн байв. Хожим оюуны өмчийн маргаан гарснаас түүнийгээ Peugeot Safir гэж нэрлэх болжээ. Ираны өөрийн үйлдвэрлэлийнх нь 100-110 морины хүчтэй хэд хэдэн хөдөлгүүрээр уг машиныг гаргасан байна. PSA Peugeot Citroen-ы илүү хүчтэй хөдөлгүүртэй машиныг нь Ираны дунд тушаалтнууд унах дуртай ажээ.
Peugeot Pars
Paykan дамжлагаас авагдсан ч тэр хуучирсан машины эд ангийг Iran Khodro-гийн өнөөгийн загварт ашигладаг. Түүний бүхээг нь Peugeot 405 загварынх гэнэ.
Paykan-ыг бүрэн солин гарч ирж буй загвар нь Peugeot 405-ин суурин дээр хийгдсэн байна.
Ард түмний шинэ машин нь Samand нэр авсан ба зарим орнуудад экспортлогддог. Белорусь, Азербайжан хоёрт ч тэр машиныг цуглуулдаг ажээ. Ираны зах зээлд уг загвар нь өөрийн хөдөлгүүртэй, экспортын хувилбартаа Peugeot хөдөлгүүртэй. Оросын зах зээлд уг машины хуучин машинууд 150-180 мянган рублийн үнэтэй гэнэ.
Ираны хамгийн дэгжин машин нь үйлдвэрлэгч нарынх нь яриагаар бас л Peugeot 405 бааз дээр бүтээгдсэн. Sarir гэж нэрлэгдсэн загвар нь өмнөхөөсөө урт бөгөөд дотоод чимэглэл нь өөр бөгөөд дөрвөн дугуй бүртээ диксийн тормозтой мөн элдэв тоноглолтой.
Peugeot 207i
Iran Khodro-гийн өөр нэг загвар нь хачирхалтай нь Peugeot 405 бааз дээр босоогүй ч донор болгон бас франц хетчбекийг ашигласан байв. Иранд өөрсдийнх нь үйлдвэрийн Peugeot 207i загвар худалдагдаж байгааг нарийнаар авч үзвэл Peugeot 206 хэтчбек болж байгаа ба тэр машин Европт 1998-2000 онуудад үйлдвэрлэгдэж байжээ. Гэхдээ урд хэсгийг нь орчин үеийн Peugeot 207 загвараас иш татжээ.
Iran Khodro Runna
Iran Khodro-гийн хамгийн сүүлчийн гэдэг Runna («чанартай») загвар нь Иранд хийгдсэн цоо шинэ машин гэж үйлдвэрлэгч нь хэлдэг. Өмнө ба ар талыг нь өөрчилсөн ч иран машинд седан бүхээгийн Peugeot 206 харагдана.
Saipa 131
Ираны хоёр дахь нь болох нь SAIPA компани 1966 онд байгуулагджээ. Эхлээд Citroen ба Renault компаниудын лицензээр Citroen Dyane (домогт 2CV загварын цаашдын өөрчлөлт), жиип Mehari, Renault 5 ба 21 машинуудыг угсарч байсан байа. SAIPA ерээд оны эхээр францчуудтай хамтран ажиллахаа больсон ба Өмнөд Солонгосын Kia компанитай хамтрах болжээ.
Saipa Tiba
Солонгосын лицензээр SAIPA компани нь наяад оны дунд үеийн Kia Pride бүлийн суурин дээр машинаа өнөөдөр хүртэл гаргасаар байна. Уг машин Ираны дотоод зах зээлд нь их алдартай гэнэ. 63 морины хүчтэй хөдөлгүүрээр тоноглогдсон байгаа. Хожим компани нь Tiba гэх цэвэр иран машин гаргаж байгаа гэсэн байна. 2000-аад оны эхээр уг компани дахиад л Францын лицензаар Citroen Xantia гэх машиныг үйлдвэрлэж эхэлсэн байлаа.
Iran Khodro ба SAIPA хамтраад Ираны автын үйлдвэрлэлийн 94 хувийг эзэлдэг бөгөөд Засгийн газар нь хоёр компани тус бүрт нь өөрийн 20-30 хувьтай гэнэ. Суудлын хөнгөн тэрэгний үйлдвэрлэл 75 хувь нь болохоос гадна хамгийн тархсан төрөл нь пикап (15%) болж байна. Мөн иранд ачааны машин ба автобус үйлдвэрлэдэг. Япон ба солонгос машинуудыг эд ангиас нь угсардаг өөр хэдэн компани байгаа. Тэднээс Bahman Group (Mazda), Pars Khodro (Nissan), Morattab Khodro (SsangYong) зэрэг үйлдвэрүүдийг онцолж болно. Morattab Khodro нь Land Rover Defender-Pazhan 3000 загварыг Mitsubishi Pajero хөдөлгүүртэйгээр угсардаг ажээ.
Pazhan V6 (клон Land Rover Defender 110)
Автын үйлдвэрлэгчдийн байгууллагын (OICA) мэдээгээр, Иранд өнгөрсөн жил 848 мянган суудлын машин ба 150 мянга орчим арилжааны авто үйлдвэрлэсэн байжээ. Өмнөх оныхоос нь үйлдвэрлэл нь 40 хувиар буурсан байсан гэнэ. Иран 2025 он гэхэд гурван сая машин үйлдвэрлэж, нэг саяыг нь экспортод гаргахаар төлөвлөжээ. Эрх баригчид нь зөвхөн өөрсдийн бүтээгдэхүүнийг дэмжих бодлого явуулдаг.
Импортын машины худалдан авахад тэнд хүнд. Оруулж ирж байгаа машинуудаас гаалийн 90 хувийн татвар хураадаг. 2010 онд гадаадын дөнгөж 50 мянган машин зарагдсан байна. Ираны зах зээлд зарагддаг 15 загварын дөрөв нь Хятадын Chery компанийн дөрвөн загвар байна. Ираны машинуудын дундаж үнэ нь 5-7 мянган ам.доллар бөгөөд харин бензин тэнд хямдхан.
Иранд жилдээ автын ослын улмаас 38 мянга орчим хүн амиа алддаг бөгөөд ослын ихэнх нь хотуудад нь гардаг ажээ.