Ан Сан Су Чи ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтэй

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Ан Сан Су Чи ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтэй

Нобелийн энх тайвны шагналт Мьянмарын сөрөг хүчний тэргүүн Ан Сан Су Чи ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой буйгаа илэрхийлжээ. Ан Сан Су Чи энэ тухай өнгөрсөн мягмар гаригт Мьянмарт болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр мэдэгдсэн байна. Түүнчлэн Ан Сан Су Чи Мьянмарыг өдгөө шилжилтийн маш чухал үе дээрээ явж байхад засгийн газрын аппаратууд авилгад идэгдсэн байна хэмээн хурцаар шүүмжилжээ. Тэрээр одоогийн Ерөнхийлөгч Тейн Сейн Мьянмарт цэргийн дэглэм нуран унаснаас хойш нэлээдгүй олон өөрчлөлт, шинэчлэлт хийж байгаа боловч энэ нь ард иргэдэд хангалттай үр ашиг үзүүлэхгүй байна гэж ярьжээ. Мөн Ан Сан Су Чи Мьянмарын Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Үүнээс өмнө Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейн ирэх 2015 онд суудлаасаа буухаа мэдэгдсэн бөгөөд тэрээр ард түмэн Ан Сан Су Чиг Ерөнхийлөгчөөр сонговол дуртайяа халаагаа түүнд шилжүүлэхээ мэдэгдэж байсан билээ.

 Ардчилсан Лиг намын тэргүүн  Ан Сан Су Чи сүүлийн 20 жилийг гэрийн хорионд өнгөрүүлсэн ч өнгөрсөн дүрэвдүгээр сард Мьянмарын парламентад сонгогдон улс төрийн зүтгэлтэн болсон юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж