Испанийн эзэн хааны багийг удирдаж байсан Жозе Моуриньо ирэх улирлаас “Челси”-д дасгалжуулахаар болж байна. Тэрээр өмнө нь энэ багийг удирдаж багагүй амжилтад хүргэсэн бөгөөд дахин “Челси”-д ирж байгаадаа баяртай байна хэмээн ярьжээ. Дөрвөн жилийн гэрээ байгуулсан тэрээр Лондоны багт ирсэнийхээ дараа анхны ярилцлагаа “Chelsea tv”-д өгсөн байна. Тэрээр ярилцлагадаа Абрамовичийг “Босс” гэж хэд хэдэн удаа онцолсон аж. Цагтаа Абрамовичтой сөргөлдөж, багаа орхиход хүрсэн Жозе одоо хэн нь эзэн болохыг бүрэн ойлгож буйгаа ярилцлагаараа ийнхүү илэрхийллээ гэж мэргэжилтнүүд ярьж байна. Тэрээр багтаа ирсэн талаараа ярихдаа “Би ч, баг ч одоо юм үзэж, нүд тайллаа. Тэгэхээр дахиад гэрлэхэд бид бэлэн болжээ” хэмээн хошигножээ.
Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин