Иргэдийн их наадам болно

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Иргэдийн их наадам болно

Нийтийн биеийн тамирыг сурталчлах зорилгоор Сүхбаатар дүүргийн аж ахуйн нэгж, иргэд өдөрлөг зохион байгуулав. “АСА” циркийн өмнөх талбайд болсон энэхүү арга хэмжээнд тус дүүргийн 20 хорооны 100 гаруй иргэн оролцжээ. Өдөрлөгт ахмадуудын хийн дасгал, Монголын хүүхдийн ордны спорт бүжгийн үзүүлэх тоглолт, Биеийн тамирын дээд сургуулийн оюутнуудын аэробек болон тус дүүргийн Биеийн тамирын мэргэжилийн сургалттай дунд сургуулийн хүүхдүүдийн үзүүлэх тоглолт хийв. Мөн оролцогчдын дунд дартс шидэх болон “Гурвын эсрэг гурав” сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулжээ. Сонирхуулахад, Ирэх сард есөн дүүргийн спорт хороо хамтран сагсан бөмбөг, волейбол, ширээний шагай, олс таталт зэрэг төрлөөр хоёр жилд нэг удаа болдог  “Иргэдийн спортын их наадам”-ийг зохион байгуулах  аж.

М.ЖАРГАЛ

Эх сурвалж: “СПОРТЫН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж