Америкууд ”Эрмитаж”-аас алдагдсан зүйлийг эргүүлэн өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Америкууд ”Эрмитаж”-аас алдагдсан зүйлийг эргүүлэн өгчээ

"Итар Тасс"-ын мэдээлснээр Эрмитажаас хулгайлагдсан гоёл чимэглэлийн зүйлийг Москва хотод суудаг Америкийн элчингийн ажилтан Жон Байерлигээр дамжуулан амеркууд эргүүлэн өгчээ. Эдгээр гоёл чимэглэлийн дотор Оросын эзэн хааны гэр бүлийн хэрэглэж байсан Петр I хааны дүрстэй дунд зэргийн хэмжээтэй хүзүүний мөнгөн зүүлт байжээ. 2006 онд Эрмитажаас алдагдсан 221 эд зүйлсийн зарим нь тэр дороо олдсон боловч энэ зүүлт олдоогүй байсан юм. Жилийн өмнө энэ  зүүлтийг Оросын цагдаагийнхан интернетийн дуудлага худалдаанд тавигдсан байхыг олж хараад Америкийн тагнуулын албанд мэдэгдсэнээр тэд түүнийг олж өгөхөд тусалсан байна. Одоогоор тус үнэт зүйлийг зарах гэж оролдсон хүн болон ямар замаар дуудлага худалдаанд очсон талаар мэдээлээгүй байна.
  Анх 2006 онд "Эрмитаж"-ийн ажилтан Лариса Завадская удаан хугацааны турш музейн үзмэрийг гадагш нууцаар авч гардаг байсан нь илэрсэн байна. Гэвч тэр 2005 онд насбарсан байсан бөгөөд түүний нөхөр Николай Завадский хулгайчийн хамсаатан байсан нь тогтоогдсон юм. Тиймээс тэр энэ хэргийнхээ улмаас таван жилийн ял авсан байна.
                                                                                                                               Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж