“Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх” төслийн уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

“Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх” төслийн уулзалт боллоо

Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх” төслийн төлөвлөлтийн уулзалтыг өчигдөр Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа. Төслийн гол зорилго нь хөдөлмөрийн зах зээлд нийцэх ур чадвар дутмаг эрэгтэй, эмэгтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Уулзалт зөвлөгөөнд Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн судалгааны институт, аймаг дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс, МСҮТ-ийн төлөөлөл, Монголын ажил олгогч эздийн холбоо оролцож Мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх төсөлд ямар хувь нэмэр оруулах боломжтой  талаар зөвлөлдсөн юм.

Төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд суралцагсадыг урт болон богино хэмжээний сургалтаар мэргэшүүлэн, мэргэжлийн чиг баримжаа өгч, ажлын ур чадварыг олгох аж.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж