
Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль Ахмед Аль Жабер Аль Сабах 2012 онд
манай улсад айлчлах үеэр Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн
тусламжийн автомашин, тоног төхөөрөмж худалдан авахад нь зориулан 274,6
мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон билээ.
Энэхүү
тусламжийг Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Мубарак
Аль Сехайжан Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль Ахмед Аль Жабер Аль Сабахын
нэрийн өмнөөс саяхан Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн холбогдох дансанд
шилжүүлснээ албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрбээр хоёр орны харилцааг
бэхжүүлэх аливаа үйл хэрэг, төслийг байнга дэмжин ажиллана гэдгээ
илэрхийлсэн байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.