“Эрдэнэт-2013” хөдөлмөрийн бага чуулган боллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт-2013” хөдөлмөрийн бага чуулган боллоо

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрийн
хэрэгжилтийг хангах зорилгоор “Эрдэнэт-2013” хөдөлмөрийн бага чуулганыг аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, ҮЭ-ийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо, “Эрдэнэт үйлдвэр” ХХК
хамтран 2013 оны 5 сарын 30-нд Уурхайчин соёлын ордонд
зохион
байгуулав.

  “Эрдэнэт-2013” Хөдөлмөрийн бага чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн
Засаг даргын 2013 оны 5 сарын 22-ны өдрийн А/277 тоот захирамжаар байгуулж, төлөвлөгөө, хөтөлбөрийг
батлуулан ажиллаж, чуулганы арга хэмжээнд 52 аж ахуйн нэгжийн 160 гаруй т
өлөөлөгч
оролцлоо.  Бага чуул
ганы үеэр хөгжлийн бэрхшээлтэй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл хоршоо
байгуулан ажиллаж байгаа иргэний х
өдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 32 иргэнд батламж гардуулж, тэдний үйлдвэрлэсэн 
б
үтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргасан байна.

Бага чуулганд Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Ц.Амартөгс “Хөдөлмөр
эрхлэлтийн бодлого,
үйл ажиллагаа, ажилтай орлоготой монгол хүн үндэсний хөтөлбөр”, Эрдэнэт
МС
ҮТ-ийн захирал Д.Хүрэлбаатар “Мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд тулгарч буй асуудлууд
шийдвэрлэх арга зам”, Технологийн сургуулийн профессор, Хангайн б
үсийн бүтээмжийн төвийн
захирал Ш.Ганбат “Орон нутагт б
үтээмжийн хөдөлгөөн өрнүүлэх
асуудалд” сэдвээр мэдээлэл хийж, хэлэлц
үүлэг өрнүүлэв. Мөн чуулганд оролцогчдыг  Эрдэнэт үйлдвэрийн  Хүдрийн ил
уурхайн овоолгын хэсэг, Белазын засварын хэсэг, Баяжуулах фабрикийн тээрмийн
үйл
ажиллагаатай танилцах аяллыг зохион байгуулж,
дараа нь ХАБЭА-н сэдвээр
хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн нь бүтээлч шинэлэг байдалд болсон байна. 

  Хэлэлцүүлгийн явцад
оролцогчдоос гаргасан санал, х
үсэлтийн талаар:

– Зээл авч байгаа хүмүүсийг жижиг, дундаар ангилж зааг ялгааг гаргах

Үйлдвэржүүлэлтийн аймгийн  дэд хөтөлбөр боловсруулах

– Бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх сургалтанд татварын талаар 1-2 цаг оруулж өгснөөр татварын өр төлбөр,
торгуульд орохг
үй байх боломжийг бүрдүүлэх

– Хөнгөлөлттэй зээлийг тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчдод түлхүү олгож
дэмжих

– Ажлын байрыг тогтвортой хадгалахын тулд татварын таатай нөхцөлийг бүрдүүлэх,
тендерийн з
өв бодлого баримтлах

– ЖДҮ-ийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохын тулд  орон нутгийн онцлогийг сайн
судлах шаардлага их байна. Газар нутаг баг
а, оюунлаг инженерүүд ихтэй
учир манай аймагт б
үтээмж инновацид тулгуурласан бизнесийг дэмжин хөгжүүлэх

– Тэргүүлэх чиглэлийг тогтоохдоо орон нутгийн иргэд зах зээлийн эрэлт
хэрэгцээнд тулгуурлан юу хийхийг х
үсэж байна түүнээс үндэслэн тодорхойлох шаардлагатай.

– Мах ангилан савлаж худалдаалах үйлдвэр, саалийн үнээний
фермер, х
үнсний ногоо, тахианы аж ахуй, монгол чацаргана тариалах зэрэг хүнс, хөдөө аж
ахуйн 
үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэлээ болгох үндэслэлтэй  байна.

– Ажлын байр нэмэгдүүлэх хүрээнд оёдлын үйлдвэрийг хөгжүүлэх шаардлага гарч байгаа. Сурагчийн дүрэмт хувцсыг
нэгдсэн журмаар, нэг стандартаар
үйлдвэрлэх болсон учир подвольд үйл ажиллагаа явуулж байгаа оёдлын цехүүдийг нэгтгэн нэг
томоохон ажлын байраар хангах асуудлыг шийдэх

– түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгч
иргэдэд ажлын байртай болоход нь зориулж ЖД
Ү-ийн зээлийг олгох,
нэгдсэн байранд оруулах, -МС
ҮТ-ийн сургалт, арга зүйг шинэ техник, технологи, ажил олгогчдод нийцүүлж  өөрчлөн
сайжруулах,  багш нарын
чадамжийг дээшлүүлэх

– Ажиллагсдын ур чадварын үнэлгээний төвийг байгуулах

– Бага сургуулиас нь хүүхдийг мэргэжилд дуртай болгох хандлагыг өөрчлөх,
мэргэжлийн сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгоход анхаарах

– Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан хүнийг мэргэжлийн багшаар ажиллуулах. Мэргэжлийн багш нарын
цалинг үйлдвэрийн инженерийн цалинтай ижил болгох, нэг ангид  12-16
суралцагчтай байхаар сургалтыг зохион байгуулах

– Оюутны инкубатор ажиллуулахад яамны зүгээс түлхүү анхаарч төсөв, мөнгө суулгаж өгөх
хэрэгтэй.

– Инновацийн менежер, бүтээмжийн менежер бэлтгэхэд анхаарах

– Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н сайн туршлагыг аймгийн бүх аж ахуйн
нэгж, байгууллагад нэвтр
үүлэх, Орхон аймгийг ХАБЭА-н чиглэлээр улсын хэмжээнд туршлага болохуйц
жишиг аймаг болгох зэ
рэг олон чухал үнэтэй санал олноор гарсан байна. 

Эх сурвалж: http://zasag.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж