Дэлхийн хүрээлэн буй орчныг хамгаалах Олон улсын өдөр өчигдөр зургадугаар сарын 5-нд тэмдэглэгдэв. Манай цэнхэр гариг маш тааруу экологийн байдалд орсныг бид бүгд мэдэж байгаа. Тийм ч учраас НҮБ-ын Ерөнхий ассамблей алс тэртээх 1972 онд Олон улсын өдрийг бий болгожээ. Тэр цагаас хойш байгаль хамгаалагчид жил бүр л экологийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахаар оролдож ирлээ. Олонд алдар нэртэй ПЕТА гэх амьтан хамгаалах байгууллага хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлаар байнга ажиллан урлаг, соёлын оддыг хамтран ажиллахаар урьдаг. Алдар цуутнууд энэ буянтай ажлын төлөө нүцэглэн үслэг эдлэл өмсөхгүй байх, амьтдын махыг хүнсэндээ хэрэглэхгүйг бид бүхэнд уриалсааар ирлээ.
Памела Андерсон
Кристи Тарлингтон
Элизабет Каналис
Лайла Кайлай