нар УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүйн сайдын албан тушаал хашиж
байхдаа томоохон гэмт хэргийг нуун дарагдуулсан гэх хэргээр АТГ-т
шалгуулахаар хандсан гэсэн мэдээлэл гаргаад буй. Энэ талаар УИХ-ын дэд
дарга Л.Цогоос тодруулахад "Би шалгуулахаар өгдөг хүн нь биш. Өгөх ёстой
хүмүүс нь өгөх байх" гэснээс өөр мэдээлэл өгсөнгүй.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дараах хариултыг өгч байна.
-Таныг
Хууль зүйн сайд байхдаа МИАТ болон томоохон хэргүүдийг нуун
даргадуулсан гэж АТГ-т шалгуулахаар өгсөн гэсэн. АТГ-аас танд ямар нэг
мэдээлэл өгсөн үү?
-АТГ-т өгсөн гэж хэвлэлээс уншсан. Намайг
АТГ-т өгсөн гээд байгаа Л.Цог, З.Баянсэлэнгэ нар бол хууль мэдэх ёстой
хүмүүс. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд Хууль зүйн сайд
оролцдоггүй. Хэрэг болгоны дугаарыг прокурор өгдөг. Өөрөөр хэлбэл,
таслан зогсоодог эрхийг прокурор эдэлдэг. Хууль зүйн сайд хэрэг шалгаж,
мэдээлэл гадагшаа гаргадаггүй. Хэргийн талаархи мэдээллийг зөвхөн мөрдөн
байцаагчийн зөвшөөрлөөр гадагшаа гаргана гэсэн хуулийн үг байдаг.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "синдром" нь хөдөлсөн хүмүүсийн үйлдэл
гэж би ойлгож байгаа. Би 1990 оноос хойш хууль зүйн салбарт ажиллаж
байгаа. Тэгэхэд би хавтаст хэрэг бариад Хууль зүйн яам, Төрийн ордон руу
ордог прокурор харж байгаагүй. Намайг "маажаад" нэмэргүй шүү. АТГ-аас
намайг дуудаагүй л байна.
-Таныг Х.Баттулга сайдаас уучлалт гуйх ёстой гэсэн мэдээлэл гараад байсан. Та уучлалт гуйх уу?
-Дээд
шүүхэд давж заалдах өргөдлөө бичээрэй гэж би өмгөөлөгчдөө хэлсэн
байгаа. Дээд шүүхэд бүх баримтыг нь өгсөн ч дутуу байна, шалгаж байна
гэсэн. Захиалгатайгаар шүүхийн шийдвэр гарсан шүү дээ. Хан-Уул дүүргийн
шүүхэд байхад нь би Чингэлтэй дүүрэгт шилжүүлэх хүсэлт гаргасан, үүнийг
ёсоор болгосон. Чингэлтэй дүүргийн шүүх, хотын шүүх ямар шийдвэр гаргах
вэ гэдгийг би мэдэж байсан. Би энэ үйлдлээрээ Монголын шүүх хэн болсныг
ард түмэнд ойлгуулах гэж шүүхээр жаахан тоглож байгаа юм.
-МИАТ,
Эрүүл мэндийн сайд, Ё.Отгонбаяр гишүүний хэрэг гээд томоохон хэргүүд
илэрч байна. Энэ нь хууль зүйн шинэчлэлийн үр дүн гэж бодож байна уу?
-Тийм
зүйл байхгүй. Энэ хэргүүд чинь эцсийн үр дүн шүүхээр яаж асуудлыг
шийдэхээс л бүх зүйл хамаарна. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэнийг ч
гэмт хэрэгтэнд үл тооцно гээд Үндсэн хуулинд заачихсан байдаг. Шүүхээр
асуудал эцэслэн шийдэгдсэний дараа л гэмт хэрэгтэн болно.