
Энэхүү системийг сургалтад нэвтрүүлснээр гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр суралцаж буй сонсогчид гэмт хэргийг илрүүлэх, нотлох ажиллагаанд орчин үеийн техникийг ашиглах, мэдлэг чадварыг эзэмших боломж бүрдэх юм байна. Мөн сонсогчид сургуулиа төгсөөд ажлын талбарт гарахад гэмт хэрэг илрүүлэх чиглэлд санаа зовох зүйлгүй байх болно гэдгийг тус тэнхмийн хамт олон хэлж байв.
Гарын хээний адилтгалын систем манай улсад анх 1995 онд нэвтэрчээ. Энэ хугацаанд цагдаагийн бүх нэгжид уг системийг нэвтрүүлж, гэмт хэрэг илрүүлэхэд ашиглаж байгаа аж. Уг систем нь дэлхийн стандартад нийцсэн бөгөөд тухайн гэмт хэргийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, хэрэгт холбогдогчийг илрүүлэхэд ихээхэн чухал үүрэгтэй аж.