Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэн шилжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэн шилжүүлж байна

Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэх ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрийн эрсдэлтэй хэсэгт зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж байгаа аж.

Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орох төлөвтэй байгаа тул нийт ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжилж, үерийн аман дээр буусан айлуудыг хугацаа алдалгүй нүүхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж