Америкийн “Powerball” лоттоны ээлжит азтангууд тодорч, саятнуудын эгнээнд шилжсээр байна. АНУ-ын Флорида мужид оршин суудаг 84 настай Глориа МакКензи гэгч эмэгтэй “Powerball” лоттоноос хагас тэрбум гаруй ам.доллар хожиж олныг шуугиулжээ. Флорида мужийн албаныхны мэдээлснээр Глориа МакКензи өнгөрсөн тавдугаар сарын 18-нд “Powerball” лоттоноос нийт 590.5 сая ам.доллар хожсон бөгөөд өчигдөр чекээ гардан авсан байна. Глориа өнгөрсөн 30 жилийн турш лоттогоор азаа үзэж их, бага хэмжээгээр мөнгө хожсоор нийт 370.9 сая ам.доллар халаасалж байсан боловч энэ удаад үүнээс бараг хоёр дахин их мөнгө нэг дор хожсон аж. Глориа азын лоттогоо Флорида мужийн Зефирхилс хотын нэгэн супермаркетаас худалдаж авсан байна.
Б.АНХТУЯА