Үнэт цаасныхан 10 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Үнэт цаасныхан 10 нас хүрлээ

“Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-ийнхан өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийн сэтгүүлчидтэй уулзлаа. Тус компани нь 2003 онд 100 хувь “Төрийн өмчит” ХХК хэлбэрээр байгуулагдан өнөөдрийг хүртэл 10 жил ажиллаж буй аж.

Тиймээс тэд маргааш УДЭТ-д 10 жилйин ойн баяраа хийх гэж буйгаа дуулгалаа.

Өнөөдөр тус байгуулага нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 336 ХК-ны 1.4 их наяд зах зээлийн үнэлгээ бүхий 18.1 тэрбум үнэт цаасыг хадгалж байгаа. Үүнээс төрийн болон орон нутгийн өмчит 48 ХК-ны 15.5 тэрбум ширхэг хувьцаа хадгалагдаж байгаа аж. 772 мянган иргэн аж, ахуйн нэгж ҮЦТТТХТ-д данс нээлгээжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд Монголын зэх зээлд сонирхогч болон хөрөнгө оруулалт хийн орж ирж байгаа гадаадын 153 аж ахуйн нэгж, 1672 иргэн дансаа тус компанид нээлгэжээ. Дотоодын иргэдийн 767 918 данс нээгдсэн байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд данс нээх үйл ажиллагаа маш эрчимтэй нэмэгдсэн гэнэ. Энэ нь “Эрдэс ТаванТолгой” ХК-ны үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой юм байна.

Өнөөдрийн байдлаар тус төвд бүртгэлтэй 1072 ширхэг хувьцаа эзэмшигч 710560 иргэн, 536 ширхэг хувьцаа эзэмшигч 11690 иргэн байгаа аж.

Үнэт цаасны төлбөр тооцоо хадгаламжийн үйл ажиллагаатай холбоотойгоор тус компани нь гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн 2006 онд Ази, Номхон далайн бүсийн төлбөр тооцоо хадгаламжийн байгууллагуудын группийн гишүүн орноор элсэн оржээ. Энэ хүрээнд Тайвань, БНСУ, Япон, ОХУ-ын хадгаламжийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд уг гэрээний дагуу ажилтан солилцох, сургалт авах, эрх зүйн орчин болон программ техник хангамжийн үйл ажиллагааг сайжруулах тал дээр нэлээд нягтран хамтран ажиллаж байгаагаа дуулгалаа.

Тус компани нь өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Санкт Петербургт болсон Дэлхийн үнэт цаасны хадгаламжийн байгуулагын XXII их хуралд оролцон Оросын үндэсний төлбөр тооцооны хадгаламжийн төвтэй хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

Үүсгэн байгуулагдсаны “10 жил”-ийн ойг тохиолдуулан нийт иргэд, харилцагчид, үнэт цаасны зах зээлд хамтран ажилладаг мэргэжлийн байгууллагын удирдлага, хамт олонд чин сэтгэлийн баярын мэндийг хүргэж буйгаа дуулгалаа.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж