Над руу хариу бичихгүй гэж бодсон маань буруу байж

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Над руу хариу бичихгүй гэж бодсон маань буруу байж

Түүнтэй ярих боломж алга л даа, гэхдээ юу
гэж мессеж бичихээ бодоод л сууж байна. Яагаад ч юм, тэр өнөөдөр надад
хариу бичихгүй юм шиг санагдах юм. Гэхдээ ямар сураагүй биш дээ, тэгээд
мессенжерт ороод ирээсэй гээд л сууж байя даа. Манай нэг найз байдаг,
тэр тун богинохон хугацаанд нэг охинтой үерхээд, салаад, дахиад нэг
ажлынхаа бүсгүйтэй үерхэж байгаа гэнэ. Энэ үерхэнэ учрана гэдэг чинь
тийм амар болцон юм  бол уу, би эсвэл хэтэрхий няхуур хандаад байна уу
бүү мэд. Ямартай ч анх удаа хүнд сайн болохдоо нэг үерхсэн, тэр үед
хүүхэд байсан болохоор яг ямар байснаа сайн санадаггүй юм. Харин хоёрдах
удаагаа сайн болохдоо зүрхээ биш тархиа дагасан, тийм болохоор
бүтээгүй. Магадгүй гуравдах нь энэ юм шиг байна. Гэхдээ үүнийг би хүнд
сайн болсон гэж хэлэхгүй ээ. Яг юу гэдгийг нь үнэндээ мэдэхгүй байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж