Эмнэлгүүдийн эзэмшил газрын байдалтай танилцав

Хуучирсан мэдээ: 2013.06.06-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүдийн эзэмшил газрын байдалтай танилцав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 03 тоот тогтоолоор байгуулагдсан Эмнэлгийн барилгын өнөөгийн байдалтай танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Улсын II төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын III төв эмнэлгийн эзэмшил газрын байдалтай газар дээр нь танилцлаа.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Г.Баярсайхан нар болон Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Барилга захиалагчийн алба, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хариуцсан албаны хүмүүс, НББСШУБ-гын хороо, УИХ-ын Тамгын газрын Хяналт, үнэлгээний хэлтсийн зарим ажилтнууд нар ажиллалаа.

Ажлын хэсгийн гишүүд дээрх эмнэлгүүдийн эзэмшил газрын өнөөгийн байдалтай газар дээр нь танилцаж, эмнэлгийн удирдлага, холбогдох хүмүүстэй уулзан санал хүсэлтийг нь сонсож, эзэмшил газартай холбоотой зөрчил, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойллоо.

Уг ажлын хүрээнд хийгдсэн шалгалтын дүнг НББСШУБХ-ноос тогтоол гарган Засгийн газарт чиглэл өгөх бөгөөд хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах юм байна.

Эх сурвалж: www.open.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж