Олон жил үнэнчээр хүч зүтгэсэн МАН-аасаа урваж Ардчилсан намыг сонгосон Д.Арвин гишүүн АН-д орсноос хойш их л ухаантай болсон гэж экс намын нөхөд нь хэлэх болж.
УИХ-ын чуулганы хуралдаанаар Д.Арвин гишүүний хэлж байгаа, ярьж байгаа нь экс намд байхаасаа илүү болсон гэдгийг намын нөхөр Су.Батболд нь хэлнэ лээ. УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Д.Арвин гишүүн экс намынхандаа хандаж, "хэрэгтэй хууль батлахгүй, хэрэггүй хууль батлаад байдаг. Улстөржихөө болих хэрэгтэй" гэсэн сануулгыг өгсөн юм. Харин үүний хариуд нь намын нөхөд нь "Д.Арвин гишүүн маань АН-д элсээд мөн ч их ухаантай болжээ" гэж шогширч харагдана лээ.
Намаасаа урваж, олонхий бүлэгт орсноор ухаантай болчихов уу эсвэл ухаантай дүр эсгэж байгаа ч юм билүү гэж Төрийн ордны бор шувуунууд жиргэх юм билээ.
Ш.ОЧ