Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Харамгүй хайр

Хайрлах гэдэг бол эмзэг байх гэсэн үг.
Хэрэв та хайр сэтгэлээ хүнд өгөх бол зүрх чинь ямар нэгэн хэмжээгээр
шархлаж болно. Yүний эцэст шархадсан зүрхтэй үлдэж ч магадгүй. Гэхдээ хайр дурлал хүнийг утга учиргүй зүйлээс
хамгаалж амьдралыг нь улам сайхан болгодог. Ёс суртахууны зарчмаар
удирдлага болгосон харамгүй хайр биднийг оюун санааны өсөлтийн замаар
явах, бүтээж чадашгүй юмыг бүтээх эрмэлзэл төрөхөд уриалан дууддаг.
Харамгүй хайрын орчинд бид өөрсдөө хөгжиж, өөртөө итгэх итгэл бий болдог
билээ. Харамгүй хайрын үед бид өөрсдийгөө шалгах бололцоотой болж,
өөрийгөө үнэлж, хувийнхаа давуу талыг илүүтэй мэдрэх боломжтой болдог.
Хүнтэй танилцах бүрдээ хайр сэтгэлийн дөл асааж, зүрх сэтгэлийг нь
баярлуулан зоригжуулж бай. Хүн болгоныг өөрийн ойр дотны хүн шиг
халамжилж бай. Танихгүй хүнд ч гэсэн өөрсдийн найз нөхдөдөө өгдөг сайн
сайхан сэтгэлийг бэлэглэ! Хүний хайр сэтгэлийн хүрээ бага байж, бусад
хүмүүс рүү биш, харин өөртөө чиглэсэн үед хүн эрх чөлөөгүй байдаг.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж