Guns’ N Roses ОХУ-д анх удаагаа тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Guns’ N Roses ОХУ-д анх удаагаа тоглоно

Америкийн рок групп "Guns’ N Roses" түүхэндээ анх удаа Орост тоглолт хийхээр боллоо. Аялан тоглолтыг зохион байгуулагч SAV Entertainment компанийн мэдээлж байгаагаар Аксел Роузийн хамтлаг зургадугаар сарын 6-нд Санкт-Петербургийн мөсөн ордонд, зургадугаар сарын 8-нд Москвагийн олимпийн цогцолборт тоглолтоо хийхээр болсон байна.
   Тус хамтлаг нь 2008 оны 11 дүгээр сард гарсан "Chinese Democracy" цомогтоо зориулан дэлхийг тойрон аялан тоглолт хийж байгаа бөгөөд энэ хөтөлбөрийнхөө хүрээнд Орост ирэх юм.
  Тиймээс Guns’ N Roses хамтлагийн тоглолтын билет өнөө өглөөнөөс эхлэн kassir.ru сайтаар зарагдаж эхэлжээ. "Chinese Democrasy World Tour" аялан тоглолт нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-нээс Тайванаас гараагаа эхэлж Өмнөд солонгос, Япон, Канад, Америкад очоод байгаа билээ. Тэд энэ сардаа багтан Өмнөд Африкт очин, харин 6 дугаар сараас эхлэн Европын орнуудаар айлчилна.
                                                                                                                                 Л.Золбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж