
Тус хамтлаг нь 2008 оны 11 дүгээр сард гарсан "Chinese Democracy" цомогтоо зориулан дэлхийг тойрон аялан тоглолт хийж байгаа бөгөөд энэ хөтөлбөрийнхөө хүрээнд Орост ирэх юм.
Тиймээс Guns’ N Roses хамтлагийн тоглолтын билет өнөө өглөөнөөс эхлэн kassir.ru сайтаар зарагдаж эхэлжээ. "Chinese Democrasy World Tour" аялан тоглолт нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-нээс Тайванаас гараагаа эхэлж Өмнөд солонгос, Япон, Канад, Америкад очоод байгаа билээ. Тэд энэ сардаа багтан Өмнөд Африкт очин, харин 6 дугаар сараас эхлэн Европын орнуудаар айлчилна.
Л.Золбаяр