Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /зургадугаар сарын 5/ 4,484 тоот арилжаагаар 17 компанийн нийт 49,092,413 төгрөгийн 34,644 ширхэг хувьцаа арилжлаа. Ингэхдээ Засгийн газрын болон компанийн бонд арилжсангүй. ТОП-20 индекс14,275.24 нэгж байсан нь өмнөх өдрийн арилжаанаас 166.40 нэгжээр өссөн үзүүлэлт бол нийт 84 хэлцэл хийжээ. Зах зээлийн үнэлгээ нэг их наяд, 431 гаруй тэрбум төгрөг байв. Өнөөдрийн арилжаанд оролцсон компаниудаас “Женко тур бюро” ХК 636,948 төгрөгийн 7,530 ширхэг, “АПУ” ХК 24,850,800 төгрөгийн 6,903 ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн эрэлттэй хувьцаа байлаа.
У.БОЛОР