Уртын дуучдын уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Уртын дуучдын уралдаан болно

Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойг тохиолдуулан Дорноговь аймгаас олон ажил хийхээр төлөвлөжээ. Хутагтын нэрэмжит яруу найргийн наадмын тов гарсан бол мөн Уртын дуучдын улсын уралдаан зохион байгуулахаар болсон байна. Уралдаан тус аймгийн Сайншанд хотод энэ сарын сүүлээр болох бөгөөд Данзанравжаагийн зохиосон хуучны дуунуудыг сэргээн дуулах ажээ. Уралдааныг хоёр үе шаттайгаар явуулах бөгөөд энэ сарын 25 хүртэл Сайншандын “Саран хөхөө” театрт бүртгэх юм. Уралдааны тэргүүн байрыг нэг сая, дэд байрыг 800 мянга, гутгаар байрыг 500 мянган төгрөгөөр тус тус байлна. Мөн уралдаанд 18 наснаас дээш настай мэргэжлийн уран бүтээлчид, ардын авьяастнууд оролцох боломтой ажээ.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж