37 компанийг “хар данс”-нд оруулав

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

37 компанийг “хар данс”-нд оруулав

АНУ-ын Сангийн яамнаас “Ираны эрх баригчдын хяналтын” гэгдэх 37 компанийн нэрсийг  “хар жагсаалт”-даа оруулжээ. Эдгээр компаниудын нэрсийг зургадугаар сарын 4-нд Сангийн яамны сайтад нийтэлсэн байна.

Фото: Mladen Antonov / AFP

Нууцлалаас ил гаргасан гэх эдгээр баримтаар, Ираны эрх баригчид хоёр үйлдвэрээр дамжуулан олонх нь хуурамч 37 хувийн компанийн сүлжээг хянаж байгаа гэнэ. Эдгээр компаниуд нь олон улсын хориг арга хэмжээнээс зугтахад нь Иранд тусалж буй хуурамч компаниуд гэж АНУ үзжээ. Жагсаалтад Германд бүртгэлтэй MCS Engineering, MCS International GMBH, Хорватийн Cylinder system L.T.D., БНӨАУ-ын One Vision Investment 5, Арабын Нэгдсэн Эмират дахь Golden resources trading company L.L.C., мөн Иранд байгаа компаниуд оржээ. Жагсаалтад бичигдсэн компаниудтай Америкийн иргэд болон компаниудыг хамтран ажиллахыг Сангийн яамнаас хоригложээ.

Үүний өмнө зургадугаар сарын 4-нд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгах үүрэг өгсөн юм. Тэр хориг арга хэмжээ нь авто машины үйлдвэрлэл үйлчилгээ, наймаатай холбоотой байв. Үүний зэрэгцээ хоригт Ираны валютын наймаанд холбоотой санхүүгийн компаниудыг анх удаа хамруулжээ.

Сүүлийн хэдэн жилд АНУ Ираны эсрэг авч буй эдийн засгийн хориг арга хэмжээгээ нэг биш удаа чангатгаж байна.  Тегеран барууны хоригийн эсрэг Европт нефть нийлүүлэхээ зогсоосноор тус улсын эдийн засгийн орлого 40 тэрбум ам.доллараар буурчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж