БНСУ-ын &#34Ерөнхийлөгч&#34 бүсгүй жирэмсэн үү?

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

БНСУ-ын &#34Ерөнхийлөгч&#34 бүсгүй жирэмсэн үү?

Өмнөд Солонгосын кино од жүжигчин Ку Хён Жон нь саяхан “Монгол” телевизээр гараад байгаа “Их үйлс” киноны Ерөнхийлөгч эмэгтэйн дүрд тоглосон жүжигчинг мэдэх хүн цөөнгүй биз ээ. Анх манайд орчуулагдан гарч байсан “Элсэн цаг” киноны дүрээр бид сайн таних болсон тэрээр солонгосдоо л нэртэй эмэгтэй жүжигчдийн тэргүүн байранд жагсдаг авьяаслаг жүжигчин. Тэрээр бусад эмэгтэй жүжигчдээс царай төрх, жүжиглэлтээрээ ялгарч  чаддагаараа найруулагчдийн болон үзэгчдийн хайртай жүжигчин болсон. Хамгийн сүүлд тоглосон энэ кино нь  Солонгосын SBS телевизээр гарч эхэлснээсээ хойш Солонгосыг байлдан дагуулж чадсан юм. Энэхүү кино нь анхны Ерөнхийлөгч эмэгтэйн дүрийг бүтээснээрээ мөн уг дүрээ маш уран чадварлаг бүтээж хэр чансаатай жүжигчин гэдгээ баталж чадсан гэж найруулагч нар нь сэтгэл хангалуун байсан. “Их үйлс” кинонд Со Хэ Рим гэдэг нэрээр дүр бүтээж эмэгтэй хүний хатуужил, уян зөөлөн сэтгэлийг харуулсан  кино нь улсын хэргээс болж нөхрөө алуулж, бэлэвсэн эмэгтэйгээс Ерөнхийлөгч хүртлээ дэвшдэг эмэгтэйн дүрийг гаргадаг. Тэрээр Солонгосын эмэгтэй жүжигчдээс хамгийн өө сэвгүй сайхан арьстай жүжигчин гэдэг. Ихэнхидээ буддаггүй бөгөөд будсан юм шиг харагддаг түүний нууц гэсэн. Мөн  Ку Хён Жоноор гоо сайхны бүтээгдэхүүнээ рекламдуулах гэсэн нэртэй байгууллагууд дугаарлаж санал өгдөг гэсэн шүү. Өмнөд Солонгосын үзэсгэлэнт төгс эмэгтэй жүжигчин эмэгтэй нарыг бүгд гоо сайхны мэс засал хийлгэсэн гэдэг тэгвэл энэ бүсгүй бусдыгаа бодвол гоо сайхны мэс засал хийгээгүй гэж Солонгосын хэвлэл мэдээлэлүүд үргэлж баталдаг. Тэгвэл 40 гарсан энэ үзэсгэнт бүсгүйг Солонгосын ард түмэн нь Ерөнхийлөгчийн дүрд анх удаагаа дүр бүтээсэн булган сүүлтэй жүжигчин хэмээн бишрэн шүтэгч нарынх нь тоо нэмэгдсэн. Ийнхүү саяхан мөн нэгэн киноны нээлтэнд ирэхдээ жүжигчин маань нэлээд жин нэмэж жирэмсэн гэж шуугицгааж байна. Ийнхүү Солонгосын Ерөнхийлөгч жүжигчин Ку Хён Жоныг жирэмсэн үү, аль эсвэл хувцас нь ийм харагдуулаад байна уу.

Эх сурвалж: www.grandnewsmn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж