
CCP компани дэлхийн хамгийн жижиг, удирдлагатай нисдэг тэргийг бүтээжээ. Энэхүү нисдэг тэргийг “Nano-falcon” хэмээн нэрлээд байгаа ба Гиннесийн номонд дэлхийн хамгийн жижиг нисдэг тэрэг гэдгээрээ бичигдсэн байна. “Nano-falcon” нь ердөө 11 грамм жинтэй, 65 мм урттай, удирдлагаар удирдан хүссэн чиглэлдээ хөдөлгөөн хийлгэх боломжтой. Уг нисдэг тэргийг Японд энэ сарын 7-ноос эхлэн 4704 иенийн үнэтэйгээр худалдаанд гарахаар болжээ.
Г.БИЛЭГ


