Английн зохиолч Экхарт Толлын “Одоо цагийн хүч” олон улсын бестселлер номыг “Монсудар” хэвлэлийн газраас Х.Энхбатын орчуулгаар эрхлэн гаргажээ. Хүний дотоод сэтгэлийн хүчний тухай тус бүтээл нь дэлхийн олон оронд хэвлэгдэн тэр чигээрээ уншигчдын талархлыг хүлээжээ. Хүний буруутай үйлдлээс болж байгаль дэлхий хэрхэн сүйдэж байдаг нь одоо нэгэнт олонд нээлттэй болсон зүйл. Харин хүний ухамсарт чухал өөрчлөлт оруулах яаралтай хэрэгцээ байгааг улам олон хүн ухаарч, эх болсон дэлхийгээ утсгахгүй байхыг хичээх болсон энэ үед “Одоогийн хүч” ном хэвлэгдэн гарсан нь ихээхэн ач тустай гэж уг номын талаар дэлхийн олон шүүмжлэгчид хэлсэн байна. Дэлхийн олон шашинд хүний тухай, түүний дотоод мөн чанарын тухай өгүүлснийг нийтэд ойлгомжтой байдлаар илэрхийлэн бичсэн нь Экхарт Толлын бичлэгийн онцлог ажээ. Тийм ч утгаараа хүч бол бидний биеэс гарч буй бодит хүч тамирын ойлголт биш гэдэг нь энэ номоос харагдах гэнэ.
Т.ДАРХАН