Оросын Засгийн газар дэлхийн зэвсгийн наймааны зах зээлд жүжигчин Стивен Сигалыг “нүүр царай”-гаа болгох гэнэ. Адал явдалт, тулаант киноны мастер жүжигчин ОХУ-ын зэр зэмсгийг рекламдах бололтой. Ерөнхий сайдын орлогч Димитрий Рогозин зэвсэг сурталчлах тус улсын кампанит ажилд Сигал оролцох болсон тухай саяхан нэгэн ярилцлагадаа дурджээ.
Сигал сурталчилгааны ажлын хүрээнд Москвад очоод байгаа гэнэ.
Э.АНХТУЯА