мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд асан
Н.Хүрэлбаатарыг Монголын хууль хяналтын байгууллагын хүсэлтээр
интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн тухай NEWS.mn өмнө нь мэдээлсэн
билээ.
Тэгвэл өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас Эрүүл мэндийн сайд асан
Н.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээллийг хэвлэлийнхэнд албан ёсоор зарлалаа. Н.Хүрэлбаатар нь өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13-ны
өдөр хилээр гарсан бөгөөд одоо аль улсад байгаа нь
тодорхойгүй байгаа аж. Түүнийг эрэн сурвалжлах болсон нь их хэмжээний
мөнгөний асуудалтай холбоотой юм.
Н.Хүрэлбаатарын нууц хүү хэмээгдэж буй
Х.Энхбат гэгчийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хотхоны 5-А
байрны 35 тоотоос их хэмжээний сейфтэй мөнгө алдагдсан дуулиан өнгөрөгч
дөрөвдүгээр сард дэгдсэн. Тэр үеэс Хууль хяналтын байгууллагынхан түүний хүү Х.Энхбатыг цагдан хориод байгаа бөгөөд Х.Энхбат
сайд асан Н.Хүрэлбаатар өөрт нь мөнгө хадгалуулж байсныг хүлээн зөвшөөрсөн байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр Н.Хүрэлбаатарын хүү
Х.Энхбат нь найз охинтойгоо /Б.Болортуяа/ хамтран сейфтэй мөнгөнөөс
авах гэж байснаас үүдэн мөнгө алдагдсан гэх шуугиан дэгдсэн бололтой.
Х.Энхбатын хувьд хэрэг нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж
эхлэх үед сейфэнд байсан хоёр сая 245 мянган юань (тухайн үеийн ханшаар
419 сая төгрөг) болон 6000 ам.долларыг "Бизнес эрхэлж олсон мөнгө" хэмээн мэдүүлж байснаа удалгүй “Миний залбирдаг Христийн сүмийн
Болд гэж пасторынх. Нэгэнт сейф олдсон тул хэргийг хааж өгнө үү”
гэж хүсэлт гаргаж байжээ.
УИХ-аас өнгөрөгч
тавдугаар сарын 31-ний өдөр Мөнгө угаах болон терроризмыг
санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг
батлаад байгаа. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар банкаар дамжиж буй 20 сая төгрөг болон түүнээс дээш хэмжээтэй мөнгөн гүйлгээг шалгахаар болсон. Тиймээс Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарын сейфэндээ хадгалж байсан их хэмжээний мөнгөний
эх үүсвэрийг тогтоохоор хуулийн байгууллагынхан ажиллаж байгаа бол түүний хүү цагдан
хоригдсон хэвээр байна.