Хиртдэггүй цамцыг 100 хоногт нэг угаана

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Хиртдэггүй цамцыг 100 хоногт нэг угаана

Америкийн “Wool&Prince” компани ганц бие эрчүүдэд зориулан хиртдэггүй цамц бүтээжээ. “Cotton-Soft” хэмээн нэрлэсэн технологиор бүтээсэн хөвөн даавуун цамцыг 100 удаа өмссөний дараа угаах зааварчилгаатай аж. Ганц өмсөөд л зах нь хир болж, суганы хэсэг нь хөлсөнд харладаг учраас эрчүүд өдөр бүр цамцаа сольдог нь ганц бие хүмүүс, эсвэл залхуу эзэгтэй нарт том асуудал үүсгэдэг гэсэн судалгаанд үндэслэн ийм технологи боловсруулсан аж.  Уг бүтээгдэхүүний өөр нэг давуу тал нь үрчийдэггүй, угаасны дараа өнгө нь улам сэргэдэг гэнэ. XS, S, M, L, XL, XXL гэсэн размер бүхий уг цамцыг 1 ширхэгээр авбал 98, 2-ыг авбал 190, 3-ыг бол 280 ам.доллараар авах боломжтой гэнэ.

Г.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж