Дорноговь аймгийн Засаг дарга А/320 дугаар захирамж гаргаж, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Үлэмжийн чанар” яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болжээ. Учир нь энэ жил Догшин ноён хутагтын мэлмий гийсний 210 жилийн ой тохиож байгаа билээ. Наадам ирэх сарын 3-4-нд Дорноговь амйгийн Сайншанд хотод болох бөгөөд яруу найрагчид хоёр шүлгээ “Хурмаст тэнгэр” төвийн тэргүүн Ш.Энхбаяр /99930818/-тай холбогдож өгөх ажээ. Яруу найрагчдын наадамд өгөх хоёр шүлгийн нэг нь Ноён хутагт Данзанравжаад зориулсан, эсвэл Дорноговь аймгийн тухай байх юм. Наадам гурван үе шаттай явагдаж, сүүлийн шатанд 15 яруу найрагч бүтээлээ уншина. “Үлэмжийн чанар” наадмын тэргүүн байрыг нэг сая, хоёдугаар байрыг 800 мянга, гутгаар байрыг 500 мянган төгрөгөөр байлах бол хоёр тусгай байрт 200 мянган төгрөгийн шагнал олгох ажээ. Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99930818, 99249969 дугаарын утсаар холбогдож авч болох юм.
Т.ДАРХАН