УИХ-ын Тамгын газраас гишүүдийн ирцийн мэдээг өнөөдрийн 10.00 цагийн байдлаар гаргажээ. Түүгээр бол УИХ-ын 76 гишүүнээс 15 нь орон нутагт ажиллаж байгаа бол УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Сингапурт, О.Баасанхүү гишүүн ОХУ-ыг зорьжээ. Хойд хөршийг зорьсон О.Баасанхүү гишүүний хувьд чөлөө авалгүй явсан бол УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Лүндээжанцан, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, С.Эрдэнэ нар томилолт авалгүй орон нутгийг зорьсон байна. Харин томилолт аван орон нутагт ажиллаж байгаа гишүүдийн тоонд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, А.Бакей, Д.Батцогт, Ж.Батзандан, М.Зоригт, Д.Оюунхорол, М.Сономпил, Ж.Энхбаяр нар багтаж буй юм. Мөн Ш.Түвдэндорж, Ё.Отгонбаяр нар өвчтэй аж. Уг нь энэ бүртгэлээр бол УИХ-ын гишүүдээс 58 нь Улаанбаатар хотод байгаа боловч өнөөдөр зарлагдсан хамтарсан болон гурван ч байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц бүрдэхгүйгээс цуцлагдсан нь нэг талдаа Ерөнхийлөгчийн сонгуулиар хийдүүлж нэг хэсэг нь ажлаа тасалж байна гэж дүгнэж болохоор байна.
Г.ДАРЬ