Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Лу.Батнасан “Анти лаборатори” нэртэй шинэхэн номоо хэвлүүлжээ. Түүний энэ удаагийн номыг яруу найрагч Г.Аюурзана ариутган шүүсэн байна. Зохиогч уг номоо “Элит сэтгэгчдэд зориулсан” гэдгээ онцолсон бөгөөд “Сэтгэлгээний дархлаа суугаагүй уншигчид”-ыг уншихыг хоригложээ. “Анти лаборатори” зөвхөн “Интерном” номын их дэлгүүрээр 33 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Уг ном нь зохиолчийн ес дэх ном бөгөөд тэрээр “Их Монгол” дээд сургуульд багшилдаг ажээ.
Т.ДАРХАН