Эмнэлгийн барилгуудтай танилцана

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн барилгуудтай танилцана

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд  өнөөдөр хуучны эмнэлгүүдийн байдалтай танилцаж байгаа аж. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Улсын II төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын III эмнэлэгт ажиллах юм байна. Тус эмнэлгүүдийн байдалтай танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргаж УИХ-ын чуулганд танилцуулах аж.

ЗХУ-аас манай оронд барьж байгуулж өгсөн олон барилга байгаагаас ихэнх нь эмнэлэг, сургууль.  Тэдгээр барилгын зарим нь  ашиглагдах хугацаа дууссан, засвар хийгээд ч засал авахааргүй болсон. Түлэнхийн төв өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Араас нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн  сантехникийн хоолой, шугам сүлжээ нь засвар авахаа больсон, өвчтөнд оногдох талбай бага, ашиггүй талбай ихтэй, урсгал засвар хийсэн ч нэмэр болдоггүй талаар ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр хэлж байсан юм.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж