
Багийн бүрэлдэхүүнд МЗХ, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, МОХ, НАМЗХ, АЗХ, Залуу эрдэмтдийн холбоо, Залуу уран бүтээлчдийн холбоо, НҮБ-ийн дэргэдэх Залуучуудын зөвлөх хороо, Монголын сурагчдын холбоо зэрэг 10-д байгууллагын 20 төлөөлөгч багтан оролцож, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат ахалсан юм. МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат энэхүү чуулганд оролцох үеэрээ Азийн залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн хуралд илтгэл тавьсан байна.
Азийн 25 орныг эгнээндээ нэгтгэсэн энэхүү томоохон чуулганыг ирэх 2014 онд Монголд зохион байгуулах болсоэ байна. Энэ нь Азийн орнуудын манлайлагч болсон 300 гаруй төлөөлөгч залууст Монголоо сурталчлах, залуучуудын орон гэгддэг манай улсыг дэлхийн олон нийтийн хараанд өртүүлэх, чуулганы бэлтгэл ажлын хүрээнд томоохон бүтээн байгуулалт хийж үлдээх зэрэг олон ач холбогдолтой болохыг багийнхан онцолж байна. Тус багийнхныг явахын өмнөхөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзахдаа “Хэрэв Азийн залуучуудын чуулган зохион байгуулах эрхийг авч ирж чадвал Засгийн газар бүрэн дэмжинэ” хэмээж байсан юм. Тиймээс ирэх жил анх удаа Монголд болох чуулган томоохон үр дүнтэй ажил болох нь дамжиггүй биз ээ.