Амьдрал гэдэг зүйл энэ бол хамгийн сонирхолтой бас гайхамшигтай зүйл. Өнөөдөр
унжийна маргааш инээмсэглэнэ, өнөөдөр уурлана, маргааш тэврэлдэнэ… Ээлжлэн
ирдэг амьдрал борооны дараа нар манддагтай адил, тэнгэр дуугарсны дараа аянга
буудаг шиг бүх л зүйл энэ хорвоод ээлжлэн солигдсоор л байна.
Хорвоо гайхамшигтай зүйлсээр дүүрэн гээд та бод доо зүгээр л та тэрийг мэдрээгүй
анзаарахгүй байгаад л учир нь байна. Яг одоо юу хийж байгаа зүйлээ түр орхиод
шууд зогс тэгээд л эргэн тойрноо хараад ажиглаад үзээрэй таныг инээмсэглүүлэх
сайхан зүйл заавал байгаа.
Амьдрал хүнд маш олон сорилтууд өгдөг гэхдээ хүнд сорилт болгон гуниг гутрал,
муухай мэдрэмжүүдийг өгдөг ч эцэст нь амьдралыг илүү гэгээлэг сайхан өнгөтэй
бүр таны өмнө харж байгаагүй тийм гэгээлэг өнгөтэйгөөр харуулж таны өмнө мэдэрч
байгаагүй тийм сайхан мэдрэмжүүдийг мэдрэх боломжийг олгодог гээд бод доо.
Мэдрэмж нь түр зуур үргэлжлээд л өөрчлөгдөнө…
Цэцэгс урд нь харж байгаагүй шиг тийм сайхан харагдана гээд бод доо..
Магадгүй та аль
нэг далайн эрэг дээр давалгааны сүрлэг хүчийг мэдрэн зогсох ч юм билүү.
Үүлсийг өөрийн
хүлэгээ болгоод дэлхийг тойрох ч юм билүү .
Хослон нисэх
шувуудыг хараад амьдрал үргэлжилж байгааг мэдрэх ч юм билүү
Амьдралд та
ганцаараа биш шүү дээ… Таньд хань болох нэгэн хаа нэгтээ таныг хүлээгээд л
байгаа магадгүй учирчихсан ч байгаа тийм болохоор өтөл болтол хамтдаа байна
гээд бод доо гайхамшигтай биш гэж үү…
Амьдрал хэмээх
хүлгэнд нэг л суусан бол та агаарын бөмбөлөгөөрөө хаана очиж хэнтэй уулзаж
хэнийг түүндээ суулгах нь таны л хэрэг шүү дээ… Таныг сэтгэл ханамжгүй байгаа
газраас зүгээр л та хүлгээ дээш хөөргөөд л нисэхэд л хангалттай…
Амьдрал чамд
баярлалаа
Алдаа оноон
дээр тулгуурлаж
Амьдралыг
ойлгуулдаг чинь жаахан тийм ч
Хорвоо дэлхийг
хосгүй сайхан үзэсгэлэнтэй харагдуулж өгдөг
Амьдрал чамд
баярлалаа…