Монголын Зохиолчдын эвлэлийн бага хурлын чуулган зургадугаар сарын 7-нд буюу баасан гаригт хуралдахаар болжээ. МЗЭ-ийн бага хурлын гишүүдэд яруу найраг, үргэлжилсэн үг, шүүмж судлал, жүжгийн зохиол, хүүхдийн зохиолын, шог хошин зохиол зэрэг үндэсний төвүүдийн гишүүд болох 45 хүн багтдаг байна. Тэд энэ удаагийнхаа хурлаар МЗЭ-ийн их хурлын товыг батлах ажээ. Учир нь энэ жил зохиолчид их хурлаа хийж, ирэх дөрвөн жил хэн МЗЭ-ийг удирдаж явахыг шийдэх юм.
Т.ДАРХАН