Шинэхэн “Ариунаа” мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Шинэхэн “Ариунаа” мэндэллээ

"HotSpot" хамтлаг гэхээр шинэ хамтлаг шиг сонсогдож магадгүй. Тэгвэл
энэ "Халуухан цэг"-үүд ая зохиогч, продюсер Б.Ангирмаагийн хөвгүүд
гэнэ. Жимсний нэрэнд дуртай продюсер Ангирмаа хөвгүүдийн хамтлагаа
"Банана" гэж нэрлэж байсан бол саяхнаас өөрчлөн "HotSpot" болгосон
байна. “HotSpot” хамтлаг өнгөрсөн долоо хоногоос эхлэн анхны уран
бүтээл “Ариунаа” дуугаа бүх телевиз, богино долгионы радионуудаар цацаж
эхлээд байна.
Продюсер Ангирмаа "Банана" хамтлагтай ажиллахаа больсон гэсэн мэдээлэл цацагдаж байсан нь худлаа бөгөөд харин тэрээр одооноос эхлэн "HotSpot"-ын  маркетингийг хариуцан ажиллахаар болжээ. Харин тус хамтлагийн ерөнхий продюсераар хөгжмийн найруулагч, БСШУЯ-ны Соёл, урлагийн газрын дарга Б.Наранзун ажиллах болсон байна. Ингээд "Халуухан цэг"-үүд шинэ продюсертайгаа анхны уран бүтээлээ хийж, түүнийгээ клипжүүлсэн байна. Уг дууных нь үг, аяыг Б.Наранзун зохиосон бөгөөд клипийг "Wanted" энтертайнмент студи хийж гүйцэтгэсэн аж. Өнгөрсөн хугацаанд бүхэл бүтэн цомгийн хэмжээнд хүрэхүйц чанартай хэдэн дуутай болсон “HotSpot” хамтлагийн анхны цомог тун удахгүй хөгжим сонирхогчдод очих гэнэ.  Харин хамтлагийн гишүүдийн хувьд бяцхан өөрчлөлт орсныг клипнээс нь харж болох нь.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж