Хамгаас
хайртай чамдаа
Од түүж өгөхгүй
Од тэнгэр хоёр
Биесээ үгүйлдэг юм билээ
Угаас хайртай чамдаа
Чулуу түүж өгөхгүй
Чулуун дээр заримдаа
Болжмор жиргэдэг юм билээ
Сэтгэлийн хайртай чамдаа
Шүүдэр түүж өгөхгүй
Шүүдэр өвс талдаа
Чимэг нь юм билээ
Зүрхний хайртай чамдаа
Зүлэг түүж өгөхгүй
Зүлгэн дээр хосууд
Гэрээ барьдаг юм билээ
Наддаа хайртай чамдаа
Цэцэг түүж өгөхгүй
Цэцэг цэцэг хоорондоо
Дурлалцдаг юм билээ
З.Мөнх-Эрдэнэ