Хар шоколадны ашиг тус

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Хар шоколадны ашиг тус


Цусны даралтыг тогтоон барьдаг Америкийн
Дафус их сургуулийн эрдэм шинжилгээний лабораторийн хариуцлагатай ажилтан
Доктор Jеffrey Вiumberg судалгаа шинжилгээ хийх явцдаа, цусны даралт өндөр
болсон хүн өдөр бүр 3.5 грамм орчим хар шоколад идэж, 2 долоо хоног болоход
цусны даралт нь буурч, холестерины ихэдсэн хэмжээ нь ч багассан байгааг
санамсаргүй илрүүлж мэдсэн байна. Гэтэл энэ мэтээр цагаан шоколад идэхэд харин
ийм үр дүн гардаггүй юм байна.

Арьсыг зөөлөн харимхай
болгодог
Германы эрдэм шинжилгээний ажилтан 24 эмэгтэйд өдөр
бүр флавонтой өтгөн колаг 3 сар уулгажээ. Үүний дүнд эдгээр эмэгтэйчүүдийн арьс
нь нэн зөөлөн харимхай болж, наранд шарагдсанаас болоод толбо гарах юм уу арьс
нь нөсөөтсөн байдал ч маш багассан байна. Эрдэм шинжилгээний ажилтнуудын үзэж
буйгаар, флавон нь хэт ягаан туяанд шингэхээрээ арьсан дахь цусны эргэлтийг
сайжруулж сайн үр дүнд хүргэдэг байна.

Цусны бүлэгнэлээс
сэргийлдэг
Америкийн Хопкинс их сургуулийн Анагаах ухааны дээд
сургуулийн судалгаа шинжилгээний дүнгээс үзвэл, шоколад хийх түүхий материал нь
Кеке модны үр юм, түүнд исэлдэхээс сэргийлэх "Флавоны шүлтлэг эд" маш
элбэг агуулагдаж байдаг. Энэхүү бодис нь цусны даралтыг бууруулж, цусны
бүлэгнэлээс сэргийлдэг төдийгүй, судасны цохилтыг чөлөөтэй болгож, зүрхний
өвчний аюулыг бууруулдаг байна. Тэрчлэн цусны бүлэгнэлээс сэргийлэх үр ашиг нь
вино, цай болон төрөл бүрийн жимс жимсгэнээс ч сайн юм байна.

Шоколаданд бас их хэмжээний илч хийгээд тослог зүйл байдаг болохоор хэтэрхий их
хэрэглэвэл хүний биед дарамт болох тал ч бий. Иймээс нэг хүн өдөрт 10 грамм хар
шоколад идэх нь хамгийн тохиромжтой байгааг мэргэжилтнүүд санал болгож байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж