Харилцаа ба өрөвдлийн царай

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Харилцаа ба өрөвдлийн царай

За юу байна даа ма ниггас. Та нарыг над шиг халуун наранд явсаар
байгаад харлачихсаныг чинь мэджээнэ. Аа гэхдээ харлаж борлоогүй хүнтэй
бол харьцах ч үгүй шүү, би их атаархуу хүн этр. Харьцах, харьцахгүй
гэснээс  анзаараад байхад хүмүүний харьцаанд хушуугаа унжуулах, уруулаа
цорвойлгох, өрөвдлийн харцаар харах бол хамгийн амарханаар үр дүнд хүрэх
арга юм гэдгийг миний бие ухаараад удаагүй байна. Баталгааг нь доор
бичье л даа.

Баталгаа №1: Өнөө өглөө манай үүдийг нэг жоохон хүүхэд тогшоод
"Эгч ээ, идэх юм байвал өгөөч" гээд ихэд өрөвдлийн царай гаргав. Халтар
царай, бохир хувцас харахаараа би их айдаг хөөн. Хэддүгээр ангидаа билээ
дээ траншейны хүүхдүүдэд хөөгдөж малгайгаа хүртэл булаалгаж байснаас
болоод айдаг болчихсын. Хайран малгай этр. Гэхдээ өнөөдөр айсангүй. Учир
нь тэр хүүхэд машид өрөвдлийн царай  гаргаж үнэхээр чадаж байналээ шүү.
Нүдээ нэг тийм аймар өрөвдлийн болгож байгаад л, нээх энхрий хоолойгоор
"Эгч ээ, идэх юм байна уу?" гээд л. Өмнө нь тиймэрхүү гудамжны хүүхдүүд
идэх юм гуйхаар би лав айгаад өгдөггүй л байсан. Харин тэр хүүхдийг
хараад гэртээ байгаа идэж ууж  болохоор хамаг юмаа өгчихмөөр л
санагдсан. Даанч ойрд үнэхээр завгүй, манайх гэдэг айл хүнсний зүйлээ
цуглуулаагүй удсан байсан тул сүүлчийн маруужин, твикс 2-оо харамгүй
хайрлаа хаяжүлээ. Бодул тэр хүүхдийн хувьд амжилттай харилцаа, миний
хувьд дэлгүүр явтлаа өлсгөлөнд нэрвэгдсэн үр дүн бүхий харилцаа болж
өнгөрлөө.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж