Монгол орны хуучин чулуун зэвсгийн дээд үе

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Монгол орны хуучин чулуун зэвсгийн дээд үе

Энэ удаад хуучин
чулуун зэвсгийн дээд үеэс дунд чулуун зэвсгийн үе хүртэлх
(МЭӨ 45 000, 40 000 15 000, 10 000 жил) Монголын нутаг дахь эртний
хүмүүсийн
тухай эрдэмтэд мэргэдийн олж мэдсэнийг өгүүлье.

Хуучин чулуун
зэвсгийн дунд үеэс дээд үед шилжих үе буюу 50 000 жилийн тэртээ чулуун
зэвсгийн нэр төрөл олширч, ур хийц илт сайжирч шинэ дэвшил гарсныг
хуучин
чулуун зэвсгийн дээд үеийн хувьсгал – их дэвшил гэдэг. Энэ л үеэс эхлэн
урлагийн эхлэл
(хад
агуйн зураг, эмэгтэй хүний дүрсбаримал
)
тавигдаж, орчин үеийн хүний зан төрх
(оршуулах
болон бусад зан үйл, билэгдэл
дүрс, шүтлэг, хийсвэрлэл г.м
)
бий болжээ гэдэг. Монгол нутаг дахь энэ үеийн археологийн олдвор
дурсгалуудаас
чулуун зэвсгийн үйлдвэрлэл, арга техник эрс дэвшилд хүрч, хадны сийлмэл
болон
зосон зураг хийгээд чимэглэх урлаг чухам энэ л үеэс үүсч эхэлсэнийг харж
болох
бөгөөд энэ нь орчин үеийн хүн түрж орж ирсний илрэл болов уу. Өмнөх
бүлэгт
өгүүлсэнчлэн орчин үеийн хүн-хомо сапиенс үржиж олшрохын хэрээр уул
нурууд, гол
мөрний хөндий, үржил шимт нутаг даган, амжиргааны эх үүсвэр болох ан,
загас,
жимс ургамлын тархацыг даган шинэ газар орноод тархан тэлсээр 45-40 000
жилийн тэртээ монголын түүхэн нутагт гурван замаар орж ирсэн нь өвөр
Байгаль,
Хөх нуур, Ордос гурав гэж үзэж байна. Мөн Агнуурын тэнгисээс баруун тийш
өвөр
Байгаль, баруун хойд Энэтхэг болон Левантаас торгоны зам дагуу Ордос
чиглэсэн нүүдэл
суудлын зам мөр бий гэж үздэг байна.
(Брадшау
сан, Оппенхэймэр – генетик, археологийн
судалгаанд үндэслэн гаргасан үзэл баримтлал
) Эндээс
харахад Монгол нутаг дахь орчин
үеийн хүний буюу бидний өвөг дээдсийн түүх Хүн төрөлхтөний их нүүдэл
тархалтын
дүнд 40-45 000 жилийн тэртээ Хөх нуур, өвөр Байгаль, Ордос хүрсэн
тэдгээр
хүмүүсээс эхтэй болж байна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж