Хасбанк харилцагчдадаа аз жаргал дагууллаа

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Хасбанк харилцагчдадаа аз жаргал дагууллаа

“ХАСЛОТТО 2” – 6 ДАХЬ УДААГИЙН ШАЛГАРУУЛАЛТААР 43 АЗТАН ТОДРУУЛЛАА

Сар бүр хадгаламж эзэмшигчдийн дунд явуулдаг ХасЛотто аян сая төгрөгийн 10 азтан, байр эсвэл авто машины нэг супер азтаныг тус тус шалгаруулдаг. Харин энэ зургадугаар сард дээрх азтануудаас гадна хүүхдийн хадгаламж эзэмшигчдээс Диснейлэнд аялах 10 азтаныг 2 дахь жилдээ шалгаруулсан юм. Мөн гадаадад аялах эрхээр нэг азтаныг хос эрхээр шагнаж, 21 аймаг тус бүрээс нэг азтаныг шалгарууллаа. Хамгийн олон АЗТАН-тай сар байлаа.  



Автомашины азтан болсон С.Цэрэнбадам өмнөх олон азтануудын нэг адил маш их баярласан бөгөөд, “Банкин дахь хуримтлалд хүүгээс гадна АЗ бодогддог юм байна” гэсэн нь үнэхээр нэгийг бодогдууллаа.

Хүүхэд бүрийн нууцхан мөрөөдөл болсон Диснейлэндэд хүрэх замыг ХасБанк 30 гаруй хүүхдэд нээж өгсөн билээ. ХасБанк энэ оны нэгдүгээр сараас хойш Ирээдүйн Саятан хадгаламжинд  орсон 20 мянган төгрөг тутамд  Диснейлэндэд аялах эрхийн төлөөх сугалааны эрх олгосон юм. Энэ нь хүүхдийн мөнгө хадгаламжтайгаа холбосон хүүхдүүдэд ч гэсэн хамааралтай байв. Азтай 10 жаал энэ удаад аав, ээжийнхээ хэн нэгтэй Диснейлэнд рүү нисэхээр боллоо. Тэдний мөрөөдөлдөө ойртох ЖАРГАЛТАЙ аялалд амжилт хүсье.

ХАСХҮҮ НАЙЗУУДТАЙГАА ХАМТ ТӨРСӨН ӨДРӨӨ НИЖГЭР ТЭМДЭГЛЭЛЭЭ

Монголдоо хамгийн анхны хүүхдийн “Ирээдүйн саятан” хадгаламж 11 насны ойн баяраа хүүхдийн баяраар нижгэр тэмдэглэлээ. Монгол орны 8 хүүхэд тутмын 1 нь ХасБанкны Ирээдүйн  Саятан хадгаламжтай байдаг. ХасХүү төрсөн өдрөөрөө нийт харилцагч хүүхдүүдийн төлөөлөл болсон 5000 зочныг "Динза, Цондоолой харь гарагийнхан" театрчилсан тоглолт-д урьсан юм. Ирээдүйн саятанууд маань энэхүү адал явдлаас эх дэлхийгээ хайрлан хамгаалахын утга учрыг ойлгож ухаарсан гэдэгт итгэлтэй байна. Мөн Хасхүүгийн оюун ухаан хөгжүүлэх тоглоом тэдэнд тун их таалагдсаныг хэлэх хэрэгтэй. Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, хуримтлал үүсгэсэн “саятнууд” маань Хасхүүгийн хамгийн сайн найзууд юм. Шинээр найз боох хүсэлтэй хүүхдүүд Хасбанкинд одоо ч хандаж болно шүү. Бэлэгтэй урамшуулал энэ сарыг дуустал үргэлжилнэ гэдгийг дуулгахад таатай байна.


 “ХАЙРЦАГ ДАХЬ МУЗЕЙ” АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИЖ АЖИЛЛАЛАА

Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан “Хайрцаг дахь музей” хөтөлбөрийн хүрээнд хотын захын гэр хорооллын хүүхдүүд Чойжин ламын сүм музейг үзэж сонирхсон юм. Танин мэдэхүйн нээлт болсон энэ арга хэмжээг ХасБанк дэмжсэн нь учиртай. Бид хойч үедээ өөрсдийн соёлын өв, түүхэн дурсгалаа таниулах, хайрлан бахархах сэтгэлийг төрүүлэх үүднээс Монголын урлагийн зөвлөлийн “Хайрцган дахь музей” албан бус боловсролын төслийг бүтэн жилийн турш дэмжиж ажилласан юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Гачуурт, Налайх, Багануур, Хонхор зэрэг найман дүүргийн төвөөс алслагдсан 13 сургууль, Дархан-Уул, Баянхонгор, Эрдэнэт, Булган, Төв аймгийн нийт долоон сургуулиар аялан нийт 1000 гаруй сурагч хүүхдүүдэд музей дэх соёлын үнэт өвийн тухай мэдлэгийг хүргэжээ.

ХҮҮХЭД БАГАЧУУДАД БАЙГАЛЬ ОРЧНЫ ТУХАЙ БОЛОВСРОЛ ОЛГОХ ЗОРИЛТОТ ‘БЯЦХАН ЭКО МОДЕЛЬ’ УРАЛДААНЫГ ДЭМЖИЖ ОРОЛЦЛОО

ХасБанк нь Монголын анхны эко хэлтэстэй банк юм. Энэ нь юу гэсэн үг болохыг ойлгох амархан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих, экологид халгүй үйлдвэрлэлийн технологийг дэмжих үүднээс төрөл бүрийн санхүүжилтийг хийж , банкны үндсэн үйл ажиллагаагаараа ногоон хөгжлийг дэмждэг гэсэн үг юм. Энэ удаад Байгаль орчны боловсролыг дэмжих жилийн хүрээнд БОНХЯ, Байгаль хамгаалах сан, “Эра” төвөөс хамтран  зохион байгуулж буй  байгаль орчны хамгаалал, ногоон хөгжил,  хүүхдүүдийг багаас нь байгальд ээлтэй иргэн болгон хүмүүжүүлэх зорилго бүхий БЯЦХАН ЭКО МОДЕЛЬ уралдааныг дэмжин оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж