Сэнгүр илүү сэтгэл сэргээм боллоо

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Сэнгүр илүү сэтгэл сэргээм боллоо

Цаг үеэ дагасан өнгө төрх, эрч хүч, амьдралын зөв хэв маяг нь бидний хөгжлийн илэрхийлэл болдог. Эртний монголчууд айргаа уунгаа аж амьдрал хийгээд алс хэтийн зорилгоо хүүрнэн хэлэлцдэг хэв маяг өдгөө сэрүүн сайхан ундаа тамшаалангаа сэтгэлийн алжаал тайлан, сэдэж хийх үйлсээ ярилцан суух хэлбэрт шилжжээ. Яг ийм л мөн чанарыг санагдуулсан монгол брэнд бол СЭНГҮР юм.

Зөвд зөөлөн монголчуудын сонголтыг илэрхийлсэн ундаа бол яах аргагүй Сэнгүр гэдэгтэй та санал нэгдэнэ. Сэнгүрийн амт зөөлөн, чанар тэргүүн хэвээр. Үүнийг хаан хэрэглэгчид болон түүхий эд хүлээн авахаас эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэлийн 250 чанарын шалгуурыг давсан СЭНГҮР шар айраг өөрөө батална.

Амт, чанараараа таны сэтгэлд хүрч, хэрэглээнд нийцсэн Сэнгүр цаг үеийн хурд, хөгжлийг илэрхийлж, өнгө төрхөө шинэчлэн таны өмнө очиж байна. Аливаа бүтээгдэхүүний загварын чиг хандлага үргэлж шинийг эрэлхийлж байдаг жишгээр Сэнгүр илүү хурц тод, чамин, сэтгэл сэргээм, эрч хүчийг үнэхээр мэдрүүлэм байдлаар “хувцаслажээ”. Чанартай хэрнээ орчин үеийн хувцсанд та дуртай л биз дээ. Яг үүн шиг зөөлөн амт, чанараа хэвээр хадгалсан атлаа эрч хүчийг өөрийн эрхгүй мэдрүүлэм СЭНГҮР илүү сэтгэл сэргээм боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж