
Өнөөдөр Англи улсын нийслэл Лондон хотод Вестминстрийн хийдэд Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын хатан хаан II Элизабет хаан сэнтийд заларсны 60 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Хатан хаан II Элизабет өөрийн эцэг VI Жоржийг нас барсны дараа 1952 оны хоёрдугаар сард хаан ширээг залгамжлах болжээ. Тэрбээр 1953 оны зургадугаар сарын 2-нд Вестминстрийн хийдэд долоон мянган зочдын өмнө албан ёсоор хаан сэнтийд заларч байсан юм. Энэхүү түүхэн өдрөөс хойш 60 жилийн дараахь ёслолын ажиллагаа өнөөдөр эхлэх бөгөөд энэ ёслолд хатан хаан, түүний нөхөр Эдинбурийн гүн Филипп болон хатан хааны гэр бүлийн бүх гишүүд оролцохоо албан ёсоор мэдэгдсэн байна. Энэ ойг тохиолдуулан хатан хааны хэд хэдэн үеийн хөрөг зургийг багтаасан зургаан багц дурсгалын маркийг худалдаанд гаргажээ.Энэ багц дурсгалын марк нь хатан хааны хаан ширээнд суусан үеийг бүхэлд нь харуулж чаджээ. Хатан хаан II Элизабетийн харьяанд 16 тусгаар улс байдаг байна.
Ү.СОДЭх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин
