Баянзүрх дүүрэгт мэргэжил сурталчлах өдөрлөг болов

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэгт мэргэжил сурталчлах өдөрлөг болов

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсээс Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоотой хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт зочид буудал, дэн буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэнд зориулж мэргэжил сурталчлах өдөрлөг, сургалтыг зохион байгуулав.

Энэхүү өдөрлөг нь дүүргийн зочид буудал, дэн буудлуудын үйлчилгээ чанар, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломж олгох зорилготой юм. Сургалтад дүүргийн шилдэг 32 зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан бөгөөдзочид буудлын үйлчилгээний стандарт шаардлага, түүний хэрэгжилтийг бодитоор үзүүлж тайлбарласан талаар Баянзүрх дүүргийн Тамгын газраас мэдээллээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж