Нохойнд галзуугийн шижиг илэрчээ

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Нохойнд галзуугийн шижиг илэрчээ

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн нутагт зусч байсан иргэн У-гийн нохойд галзуугийн шижиг илэрсэн байна. Иргэн У нь Багануур дүүргийн 1-р хороонд харьяалалтай бөгөөд Баяндэлгэр суманд амьдардаг байжээ. Тэдний нохой нь өөрийн таван хонь, хоёр ишиг хазаад зогсохгүй эзнээ урсан байна. Тиймээс уг нохойг буудан хороож, толгойг нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхээр явуулж, хазуулсан мал, нохойн сэгийг бүрэн устгажээ. Галзуу өвчин мөн болох нь шинжилгээгээр тогтоогдвол зохих арга хэмжээг холбогдох байгууллагынхан авах юм. Галзуугийн вирус нь араатан амьтны шүлсэнд тодорхой хэмжээгээр агуулагддаг байна. Харин биеийн дархлаа буурах өөр гадны вирусээр нэмж халдварласан тохиолдолд галзуурдаг бөгөөд энэ нь хүнд халдварладаг юм.

Т.ДАРХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж