Төв банк гадаад валютын арилжаа хийсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Төв банк гадаад валютын арилжаа хийсэнгүй

Монголбанк өнөөдөр /зургадугаар сарын 4/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 1441.44 төгрөгийн дундаж ханшаар 3.6 сая ам.доллар худалдан авах,  1441.64 төгрөгийн дундаж ханшаар 16 сая ам.доллар худалдах, 234.36 дундаж ханшаар 47 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бол Төв банк эдгээр арилжаанд оролцсонгүй.
Түүнчлэн банкууд валютын своп хэлцлээр 79 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Төв банк саналыг 100 хувьбиелүүлж, валютын захад ам.доллар нийлүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж