Байнгын хорооны ирц хүрсэнгүй

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны ирц хүрсэнгүй

Нийгмийн
бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан
өнөөдөр 15.00 цагт хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрэхгүй байсан
учраас хуралдааныг маргааш болгон хойшлууллаа. Тус байнгын хорооны
олонхи гишүүд орон нутагт ажиллаж байгаа бөгөөд 23 гишүүнтэйгээс зургаан
гишүүн ирсэн юм.
Тус байнгын хорооны хуралдаанаар Иргэний эрүүл
мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах,
шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан сонсох
байсан юм. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж, УИХ-ын
гишүүн Ж.Батсуурь, С.Одонтуяа болон ЭМЯ, Хүн амын хөгжил нийгмийн
хамгааллын яам, бусад холбогдох албаныхан багтсан байна. Байнгын хорооны
хуралдаанд А.Телехан, Л.Энх-Амгалан, Ж.Батсуурь, Д.Сарангэрэл,
Г.Баярсайхан нар хүрэлцэн ирсэн байсан юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж