Хятадын Жилин мужийн Дехуй хотод орших “Jilin Baoyuanfeng Poultry Co.” компанийн эзэмшлийн шувуун фабрикт өчигдөр үүрээр гал гарсны улмаас 60 хүн түлэгдэж, амь үрэгдэгсдийн тоо 119-т хүрчээ. Гал сөнөөгчдийн мэдээлснээр шувуун фабрикийн хаалганууд түгжээтэй, байрны дотод засал нь төөрдөг байшин шиг байсан хүмүүсийг аврах, галыг унтраахад ихээхэн бэрхшээл учруулсан байна. Одоогоор цагдаа нар амь үрэгдэгсдийн цогцосыг таниулах болон галын шалтгаан, гэм буруутныг тодруулах ажиллагааг эхлүүлээд байгаа гэнэ. “Reuters” агентлагийн мэдээлж буйгаар галын шалтгаан аммиак алдагдсантай холбоотой юмуу цахилгааны доголдлоос болсон гэнэ. Ажилчдын яриагаар гал орон нутгийн цагаар даваа гаригийн өглөөний 06:00 цагийн үед гарсан байна. Жилин мужийн албаныхны мэдээлснээр шувуун фабрикт гал гарсны дараа 500 гаруй гал сөнөөгч, 270 эмч, сувилагч шуурхай ажиллаж, ойролцоох газарт түймэр тархахаас сэргийлэх үүднээс 3000 өрхийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авчээ.
Б.АНХТУЯА
Гал гарсан шувуун фабрикт 1200 орчим хүн ажилладаг ба жилд 67 мянган тонн тахианы мах үйлдвэрлэдэг байна.
Үүнээс өмнө 2000 онд Хятадын Хэнань мужийн Лоян хотын бүжгийн танхимд гал гарснаас 309 хүн амь үрэгдсэн нь хамгийн олон хүний авсан осолд тооцогддог аж.
Б.АНХТУЯА